Эдогийн эрин
Эдогийн эрин (Япон: 江戸時代 эдо-жидай,) Японыг Токүгава омгийхон удирдаж байсан 1603-1868 оныг хамарсан түүхэн үе юм.
Энэ үе 1603 онд Токүгава Иэясү шогун томилогдож эхлээд 1868 онд шогун Токүгава Ёшинобү эрх мэдлээ хүлээлгэж өгснөөр дууссан байна. Эдогийн эрины үед Японы үнэт зүйл, үндэсний үзэл санаа бий болон төлөвшиж, эдийн засгийн хөгжил, төрийн алба үүссэн үе гэж үздэг юм.
Сакокү (япон. 鎖国, үгчилбэл «аргамжаатай улс») хэмээх өөрийгөө гаднын нөлөөнөөс тусгаарлах бодлого хэрэгжүүлсний үр дүнд Эдогийн эрин үед бараг бүхэлдээ гадаад орнуудтай харилцаагүй, худалдаа арилжаа хийдэггүй "хаалттай" үе байжээ (ховор тохиолдолд Хятад, Нидерландтай бага зэрэг харилцаатай байсан).
Эдогийн үе бол уран зохиол, Японы яруу найргийн алтан үе бөгөөд Мацүо Башо бол Эдогийн үеийн Японы яруу найргийн хамгийн тод төлөөлөгч юм.
Токүгавагийн мөнгөний систем гэж нэрлэгддэг төвлөрсөн нэгдсэн нэг мөнгөний тогтолцоо энэ үед бий болгосон.
Хотууд
[засварлах | кодоор засварлах]Эдогийн үед Эдо, Осака, Киото хотууд бүх Японы төвүүд болсон байна. Эдо хот нь Шогуны оршин суух газар, тус улсын засаг захиргаа, улс төрийн төв байв. Энэ нь самурайн засгийн газрын гол хот гэж тооцогддог байв. 18-р зууны эхээр нэг сая хүн амтай Эдо хот тухайн үеийн дэлхийн хамгийн том хотын нэг болжээ.
Осака бол худалдаачдын хот байсан. Тэнд Японы өнцөг булан бүрээс төрөл бүрийн бараа ирж үүний ачаар хотыг ихэвчлэн "Тэнгэрийн эзэнт гүрний гал тогоо" гэж нэрлэдэг байв. Осака хотод хүн бүр өөрийн гэсэн агуулахтай байсан бөгөөд тэндээсээ эд хөрөнгө, будаа болон бусад барааг нутгийн худалдаачдад зардаг байв. Энэ хотод цугларсан янз бүрийн бүтээгдэхүүнийг дараа нь усан онгоцоор Эдо руу зөөдөг байжээ.
Киото бол Японы нийслэл бөгөөд тус улсын соёлын төв байв. Энэ нь хаант засаглал, эзэн хааны ордны төв хэвээр байв. Энэ хот нь гар урлалаараа алдартай байсан.
Шинжлэх ухаан
[засварлах | кодоор засварлах]Шогунт улсын үед шинжлэх ухаан нийгмийн дээд зиндааныхны эрхэлдэг ажил байхаа больсон. Хөрөнгөтөн, тариачдын төлөөлөгчид шинжлэх ухааныг улам бүр сонирхож байв. Самурай нарын гол сургаал болох Күнзийн сургаал, түүний урсгал Жусианизм нь бүгд эрх мэдэлтнүүдэд үнэнч үйлчилж, эрх мэдэлд дуулгавартай байх, эрх мэдлийг шударга, үнэнчээр удирдахыг уриалдаг байв. Эрдэмтэн Хаяаши Разаны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан Токүгава Иэясүгийн үеэс Жушянизм төрийн үзэл санааны үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Түүний нөлөөн дор самурайн хүндэтгэлийн Бушидо сургааль бий болжээ.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.