Нар
Нар (тэмдэг: ; Латин: Sol) нь нарны аймгийн төв од бөгөөд нарны аймгийн нийт массын 99.86%-г эзлэнэ. Нарнаас ирэх энерги нь дэлхий дээрхи бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн цаг уур, уур амьсгалд голлох үүрэг гүйцэтгэнэ.
Нарны нийт массын 74%, эзэлхүүний 92%-г устөрөгч, харин нийт массын 25%, эзэлхүүний 7%-ийг гели бүрдүүлнэ. Нарны гадаргуугийн температур ойролцоогоор 5,500 K (5,315 0C). Нар нь цагаан од бөгөөд насыг нь 4.57 тэрбум жил гэж тооцож байна.
Нар нь Тэнгэрийн заадас галактикийн төвөөс ойролцоогоор 26,000 гэрлийн жилийн зайд орших ба 217 км/сек хурдтайгаар тойрон эргэнэ.
Нарны диаметр 1.392х109 метр, үндсэндээ төгс бөмбөлөг хэлбэртэй. Диаметр нь дэлхийнхээс 109 дахин, эзэлхүүн нь 1,3 сая дахин их буюу 1.41х1027м2. Масс нь 1.988435х1030kг буюу дэлхийгээс 332,946 дахин хүнд. Дундаж нягт нь 1,4 г/см3, цөмдөө нягт нь 150 г/см3. Нарны гадаргуу дээр чөлөөт уналтын хурдатгал 27398 см/с2, сансрын хоёрдугаар хурд - 618 км/с.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Нарны радиусыг, төвөөс нь фотосферын гадаргуу хүртэлх хэмжээгээр нь тооцдог байна. Нарны дотоoд бүтцийг инфрадолгион ба компьютер загварчлалын аргаар судлана.
Нар нь доорхи бүтэцтэй болно. Үүнд:
- Цөм
- Цөмийн радиус нарны нийт радиусын 0.2 хувийг эзлэнэ. Нягт нь 150,000 kг/м3 (усны нягтаас 150 дахин их)хүрэх ба температур нь 13,600,000 К (Нарны гадаргуугийн температур 5,785 К буюу 2350 дахин бага). Нарны энергийн эх үүсвэр нь цөмийн гинжин урвал (p-p буюу протон-протон гэж нэрлэгдэнэ) бөгөөд энэ процессийн үр дүнд устөрөгч гели болон хувирна.
- Радиацын бүс
- Конвекцийн бүс
- Фотосфер
- Атмосфер